Translate

29. 08. 2019.

MEDIA ADVISORY - ENGLISH/MONGOLIAN - Mongolia: UN human rights expert visits to examine financial and economic issues / НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг судлахаар айлчилна


Mongolian version below
Монгол хэлээр

Mongolia: UN human rights expert visits to examine financial and economic issues

GENEVA (29 August 2019) – The UN Independent Expert on foreign debt and human rights, Juan Pablo Bohoslavsky, will conduct an official visit to Mongolia from 2 to 11 September 2019, at the invitation of the Government.

“The purpose of the mission is to identify good practices, challenges and potential gaps through the collection of firsthand information and examination on a range of economic, financial and fiscal issues from a human rights perspective,” the expert said.

“I will examine measures and policies aimed at ensuring debt sustainability and inclusive economic growth, including by the development of a range of economic sectors – from foreign direct investments to extractive and infrastructure projects.”

Bohoslavsky said he was particularly interested in Mongolia’s economic and fiscal reforms, following the presentation of the Guiding principles on human rights impact assessment ofeconomic reforms to the Human Rights Council earlier this year.

“I will also be paying particular attention to efforts deployed by the Government to combat and prevent illicit financial flows and to the integration of human rights standards in international development financing.

“I look forward to engaging with Government authorities, civil society, academic experts, the private sector and the international community,” the Independent Expert said.

At the end of his visit, Bohoslavsky will hold a press conference to present his preliminary findings and conclusions. It will be at 11:00 local time on 11 September at UN House, United Nations Street -14, Ulaanbaatar 14201, Mongolia, in the press conference room, 3rd floor. Access will be strictly limited to journalists.

The Independent Expert will submit a comprehensive report about his visit to the UN Human Rights Council in March 2020.

ENDS

Mr. Juan Pablo Bohoslavsky (Argentina) was appointed as Independent Expert on the effects of foreign debtand human rights by the United Nations Human Rights Council on 8 May 2014. He has previously worked as a Sovereign Debt Expert for the United Nations Conference on Trade and Development (UNCTAD) where he coordinated an Expert Group on Responsible Sovereign Lending and Borrowing. He is independent of any government or organization and serves in his individual capacity.

The Independent Experts are part of what is known as the Special Procedures of the Human Rights Council. Special Procedures, the largest body of independent experts in the UN Human Rights system, is the general name of the Council’s independent fact-finding and monitoring mechanisms that address either specific country situations or thematic issues in all parts of the world. Special Procedures experts work on a voluntary basis; they are not UN staff and do not receive a salary for their work. They are independent from any government or organisation and serve in their individual capacity.

Follow the Independent Expert’s work on twitter at: @IEfinanceHRs

UN Human Rights, Country Page — Mongolia

For more information and media requests, please contact: Ms Nomin Lkhagvasuren' (nomin.lkhagvasuren@one.un.org)

In Ulaanbaatar (during the visit): Ms Frédérique Bourque (+41 79 500 0032 / fbourque@ohchr.org or write toieforeigndebt@ohchr.org)

In Geneva (before and after the visit): Ms Frédérique Bourque (+41 22 917 9946 / fbourque@ohchr.org write to : ieforeigndebt@ohchr.org

For media inquiries related to other UN independent experts please contact: Mr. Jeremy Laurence (+41 22 917 9383 / jlaurence@ohchr.org)

Follow news related to the UN’s independent human rights experts on Twitter @UN_SPExperts.

Concerned about the world we live in? Then STAND UP for someone’s rights today.  #Standup4humanrights and visit the web page at http://www.standup4humanrights.org


НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг судлахаар айлчилна


ЖЕНЕВ хот  (2019 оны 8 дугаар сарын 29) – Монгол Улсын Засгийн газрын урилгаар Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохолавски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийнэ.

Айлчлал нь “Эдийн засаг, санхүү, төсөвтэй холбоотой өргөн хүрээний асуудлуудаар анхдагч эх сурвалжаас авсан мэдээлэлд хүний эрхийн өнцгөөс судалгаа хийж, тэргүүн туршлага, учирч буй сорилтууд болон бодлого, үйл ажиллагаанд оршин буй болзошгүй цоорхойг олж тогтоох зорилготой” хэмээн шинжээч хэлж байна.

Өрийн тогтвортой байдал болон хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хэрэгжүүлж буй бодлого, авч буй арга хэмжээ, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтаас эхлээд олборлох болон дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлуудыг хамарсан судалгаа хийхээ Бохославски мэдэгдэв.

Энэ оны эхэнд Хүний эрхийн зөвлөлөөр “Эдийн засгийн шинэчлэлийн хүний эрхэд үзүүлсэн нөлөөллийг үнэлэхүндсэн зарчмууд”-ыг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан Монгол улсын эдийн засаг, төсвийн шинэчлэлийн асуудлуудыг онцгойлон сонирхож байгаагаа хараат бус шинжээч тэмдэглэв.

Бохославски, “Засгийн газраас хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт, мөн олон улсын хөгжлийн санхүүжилтэд хүний эрхийн хэм хэмжээг тусгах, нэгтгэх” асуудлуудад  онцгой анхаарал хандуулахаа хэллээ.

Айлчлалынхаа үеэр хараат бус шинжээч нь Засгийн газрын байгууллагууд, иргэний нийгэм, хувийн салбар, эрдэм судалгааны болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзах аж.

Бохославски айлчлалынхаа үеэр олж авсан мэдээлэл, хийсэн судалгааныхаа урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтүүдийг албан айлчлалынхаа төгсгөлд

буюу 9 дүгээр сарын 11-ний 11 цагаас НҮБ-ын байранд (НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж -14, Улаанбаатар – 14201, 3-р давхрын хурлын заал) болох хэвлэлийн бага хурлын үеэр зөвхөн сэтгүүлчдэд мэдээллэнэ

Хараат бус шинжээч нь албан айлчлалынхаа тухай иж бүрэн тайланг Хүний эрхийн зөвлөлд 2020 оны 3 дугаар сард хүлээлгэн өгнө.

Ноён Хуан Пабло Бохославски нь (Аргентин улсын иргэн) 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогдсон. Тэрээр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (НҮБХХБХ) Төрийн өрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд Төрийн хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан Шинжээчдийн группын үйл ажиллагааг зохион байгуулж байсан туршлагатай. Бохославски нь аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бус бие даасан шинжээч юм.

Тусгай илтгэгчид нь Хүний эрхийн зөвлөлийн Тусгай процедур хэмээх хэсэгт харъяалагддаг. Тусгай процедур нь НҮБ-ын Хүний Эрхийн тогтолцоон дахь хараат бус шинжээчдийн хамгийн том хэсэг бөгөөд Зөвлөлийн зүгээс тодорхой улс орны нөхцөл байдал болон тодорхой сэдвийн талаар дэлхийн аль ч хэсэгт хараат бусаар ажиллаж, баримт нотолгоо цуглуулах, тандалт судалгаа хийх, хяналтын үүрэг гүйцэтгэх механизмын ерөнхий нэр юм. Тусгай процедурын шинжээчид нь НҮБ-ын ажилтнууд биш бөгөөд сайн дурын үндсэн дээр ажиллаж, хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй. Тэд аливаа улсын засгийн газар, байгууллагад харъяалагддаггүй бөгөөд зөвхөн мэргэжилтнийхээ хувьд томилогдож албан үүргээ гүйцэтгэдэг.

Хараат бус шинжээчийн твиттер хаяг: @IEfinanceHRs

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Улс орны мэдээллийг агуулсан хуудас — Mongolia

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу?: nomin.lkhagvasuren@one.un.org

Улаанбаатар хотод (албан айлчлалын үеэр): хатагтай Фредерик Боуркю (+41 79 500 0032 / fbourque@ohchr.org эсхүл дараах хаяг руу э-майл бичнэ үү?: ieforeigndebt@ohchr.org)

Женев хотод (албан айлчлалаас өмнө болон дараа): хатагтай Фредерик Боуркю (+41 22 917 9946 / fbourque@ohchr.org дараах хаяг руу бичнэ үү?: ieforeigndebt@ohchr.org 

НҮБ-ын хараат бус шинжээчдийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл: Жэрэми Лаурэнс, НҮБ-ын Хүний эрх – хэвлэл, мэдээллийн хэсэг (+41 22 917 9383 / jlaurence@ohchr.org)

НҮБ-ын Хүний Эрхийн хараат бус шинжээчдийг Twitter дээр дагах бол @UN_SPExperts.

Өнөөгийн нийгэмд байгаа асуудлууд таны санааг зовоож байна уу? Тэгвэл Та өнөөдрөөс эхлэн хэн нэгний эрхийг хамгаалах ажлыг эхлүүл. #Standup4humanrights мөн манай цахим хуудсаар зочилно уу http://www.standup4humanrights.org



Nema komentara:

Objavi komentar